Д.Нямхүү: 302 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Д.Нямхүү: 302 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр, 7-р сарын 1-нд 302 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Франкфурт-УБ-ын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 42 жолоочоос вирус илрээгүй.

Нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн 22 настай оюутан 47 хоног эмчлэгдэн, эрүүлжсэн. Монголд 220 тохиолдол батлагдсанаас 177 хүнийг эмчлэн эдгэрүүллээ.