Б.Алтаннавч: Өчигдөр Бээжин хотод МИАТ-ийн онгоц ослын биш техникийн буулт хийсэн

Б.Алтаннавч: Өчигдөр Бээжин хотод МИАТ-ийн онгоц ослын биш техникийн буулт хийсэн

Өчигдөр тусгай үүргийн  МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн Ц.Ууганбаяр даргатай ОМ302 дугаартай нислэгийн хөдөлгүүрт доголдол гарч, БНХАУ-ын Бээжин хотод өчигдөр 13:00 цагт ослын буулт хийсэн гэх мэдээлэл гарсан. 

Уг онгоцны нислэгийн хөдөлгүүрт доголдол гарч, анхааруулах улаан гэрэл ассанаар зайлшгүй газардах шаардлагатай болжээ. Гэсэн хэдий ч шууд газардаж болохгүй учраас шатахуунаа багасгах зорилгоор Бээжин хотын дээгүүр цаг гаруй эргэлдсэн байна.

Харин МИАТ-ийн олон нийттэй харилцах албаны ажилтан Б.Алтаннавч “Өчигдөр Бээжин хотод ослын биш техникийн буулт хийсэн. Буулт хийх үед эвдрэл, гэмтэл гараагүй. Зорчигчид аюулгүй газардсан. Одоогоор техникийн буулт хийсэн нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдээлжээ.

Тус нислэгийн 167 зорчигчийг БНХАУ-ын  Бээжин  хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрч орой Буянт-Ухаа нисэх буудалд буцаж 23:00 цагт газардсан.