БИЧЛЭГ: Солонгос дахь ЭСЯ-ны гадна өдөр бүр 20 гаруй хүн хонож байна

БИЧЛЭГ: Солонгос дахь ЭСЯ-ны гадна өдөр бүр 20 гаруй хүн хонож байна

БНСУ-д гацсан монголчууд Элчин сайдын яам, Консулын хэлтсийн гадна суулт, жагсаал хийж байна. Тэд хоёр дахь өдрөө суулт хийж буй бөгөөд 26 иргэн өдөр бүр Элчин сайдын яамны гадна хонож байгаа аж. 

Иргэдийн хувьд Элчин сайдын яамыг шударга бус ажиллаж, танил тал, мөнгө өгсөн хүмүүсийг явуулж байна хэмээн хэллээ. Тиймээс хилээ нээж монголчуудаа авахыг Улсын онцгой комисс, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж байгаа юм байна. 

Тодруулбал, иргэн А энэ үеэр "Өнгөрсөн сарын 20-ны онгоцоор долоон солонгос иргэн, хүндэтгэх таван шалтгаангүй хүмүүс ихэвчлэн явсан. Гэтэл өнөөдөр амьдрах газаргүй, хоол ундны мөнгөгүй, хагалгаанд орсон, жирэмсэн, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэх мэт олон хүн ачаа бараагаа чирэн жагсаж байна. Тэгэхээр явах ёстой хүмүүс нь явж чадахгүй байна. Бид мөнгө төгрөгөө төлнө, тусгаарлалтдаа орно, зөвхөн онгоцоо л нэмээч" хэмээн учирлалаа.