УИД-ийн нэг, хоёрдугаар давхар ажиллаж, зарим хувцсыг хямдралтай үнээр худалдаж байна

УИД-ийн нэг, хоёрдугаар давхар ажиллаж, зарим хувцсыг хямдралтай үнээр худалдаж байна

Өчигдрөөс эхлэн Улсын их дэлгүүрийн нэг, хоёрдугаар давхар ажиллаж эхэлжээ.

Тодруулбал, нэгдүгээр давхарт цэцэг, бэлэг дурсгал, үнэт эдлэл, гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалдаг лангуу түрээслэгчид болон супермаркет ажиллаж эхэлсэн. Мөн хоёрдугаар давхарт хүүхдийн болон том хүний бэлэн хувцас, ноолууран бүтээгдэхүүн, дотуур хувцас, цахилгаан барааг худалдаалж байгаа юм байна.

Мөн агуулахад байсан хувцаснуудыг хими цэвэрлэгээнд өгч, утааны үнэрийг даран 60 хувийн хямдралтай худалдаалж байгаа ажээ. 

Их дэлгүүрийн цахилгаан шат болон урсдаг шатыг ажиллуулаагүй бөгөөд гадаа талбайн автомашины зогсоолыг хаасан байдалтай байна.