БНСУ-д дөрвөн монгол залуу бүлэглэн нэгнийгээ сэхээнд ортол зоджээ

БНСУ-д дөрвөн монгол залуу бүлэглэн нэгнийгээ сэхээнд ортол зоджээ

БНСУ-д суралцаж, амьдардаг Гантөмөр гэх залууг дөрвөн монгол залуу бүлэглэн зодож хүнд гэмтээжээ. Албан бус мэдээллээр тэд нэгэн шоу арга хэмжээнээс гарч явахад нь түүнийг зодсон байна. Одоогоор түүний биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт байгаа бол зодсон дөрвөн залуугийн хоёр нь цагдаад баригдсан байгаа аж. Хохирогч залуугийн найз нь өөрийн фейсбүүк хуудастаа ийнхүү нийтэлжээ.