Зочид буудлууд тусгаарлалтын үнээ 120-150 мянган төгрөг болгох хүсэлтийг УОК-д  тавьжээ

Зочид буудлууд тусгаарлалтын үнээ 120-150 мянган төгрөг болгох хүсэлтийг УОК-д тавьжээ

Монгол улс өмнөх онд 577 мянган орчим жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын  салбараас дотоодын эдийн засагт 1.6 их наяд төгрөгийн орлого оруулсан. Харин энэ оны эхний тавдугаар сарын байдлаар 120 орчим сая ам.долларын алдагдлыг хүлээгээд байна. Цар тахлын улмаас гадаадаас жуулчин авдаг болон гадагш жуулчин аялуулдаг компаниудын үйл ажиллагаа бүрэн зогссон.

Зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат “Зочид буудлууд маань тусгаарлах байраар хангаж болж байна. Гэхдээ тодорхой хэмжээнд үнийн уян хатан бодлогыг явуулж өгөөч ээ гэдэг саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн. Тодруулбал, томоохон зочид буудлууд нэг хүнд өдрийн 50 мянган төгрөгөөр, гурван хоолтой үйлчлэхээр зардлаа нөхөх боломжгүй болоод буй. Иймээс нэг хүний өдрийн хөлсийг 120-150 мянган төгрөгөөр тооцвол томоохон хэмжээний зочид буудлууд энэ үнэлгээгээр тусгаарлах байраар хангаж, өгч болно гэдэг саналыг УОК-т хүргүүлсэн хэмээн хэллээ.