Д.Нямхүү: Алтанбулагийн хилээр орж ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрч, нэг хүн эдгэлээ

Д.Нямхүү: Алтанбулагийн хилээр орж ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрч, нэг хүн эдгэлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр " Өчигдөр нийт 370 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрлээ. Нэг нь Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн. Нөгөө нь Орхон-Уул аймагт тусгаарлагдаж байсан иргэн. Эдгээр 20, 22 настай иргэд хоёулаа Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн. Өнөөдөр мөн нэг иргэн ХӨСҮТ-д 50 хоног эмчлэгдсэний эцэст эдгэж дараагийн шатны тусгаарлалтад  шилжиж байна.

Ингээд манайд нийт батлагдсан тохиолдлын тоо 227, үүнээс эдгэсэн 195 хүн байна" гэв.