2026 он гарсаар өнөөдөр /2026.09.17/-ийн байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн гал түймрийн нийт 153 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн урьдчилсан байдлаар ойн 33 мянга 229 га, хээрийн 1 сая 125 мянга 745 га талбай нийт 1 сая 158 мянга 974 га талбай өртөж шатсан байна. Үүнээс гуравдугаар сараас зургаадугаар сарын 30 хүртэлх хугацаанд Монгол оронд ойн түймрийн улмаас 3 мянга 704 га, хээрийн түймэрт 914 мянга 334 га талбай, нийт 918 мянгна 38 га талбай шатсан байна. Намрын хуурайшилт ихтэй, хур тунадас бага байгаа энэ үед иргэд та бүхэн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байж, ой хээрийн түймрийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.