ХЭҮК өнөөдөр /2026.09.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Баян-Өлгий аймагт сүүлийн үед үүсээд буй нийгмийн талцал, үндэстэн хоорондын харилцаатай холбоотой асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисст иргэдээс нийт 17 гомдол, мэдээлэл иржээ. Тодруулбал, 15 иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд Урианхай, Тува болон казах иргэдийн хооронд үүссэн гэх нийгмийн хуваагдал, хүний эрхийн асуудлыг хөндсөн байна. ХЭҮК-оос дээрх гомдол, мэдээллийн дагуу хуулийн хүрээнд шалгалт хийж, шаардлагатай асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаа аж. Мөн Баян-Өлгий аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээллээ.