УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт эхлэх товтой байсан ч ирц бүрдээгүйн улмаас 50 минут өнгөрөөд байхад эхлээгүй байна.
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас огцруулж, түүний оронд Г.Тэмүүлэнг томилох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, Г.Тэмүүлэн тангараг өргөх ёстой юм. Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхэд нийт гишүүдийн олонх буюу хамгийн багадаа 64 гишүүн ирцээ бүртгүүлсэн байх шаардлагатай.
Гэвч одоогийн байдлаар /14:50 цагт/ 51 гишүүн ирцээ бүртгүүлсэн нь нийт гишүүдийн 40.5 хувийг эзэлж байна. Үлдсэн 78 гишүүний тухайд эмнэлгийн чөлөөтэй 7, гадаад томилолттой 6, чөлөөтэй 7, орон нутгийн томилолттой 5 гишүүн байгаа бол Ардчилсан намын 42 гишүүн ирцээ бүртгүүлээгүй байна. Ингэснээр одоо чуулганы хуралдаанд суух боломжтой 11 гишүүн танхимд орж ирсэн ч нийт ирц 50 хувьд хүрэх боломжгүй нөхцөл үүсээд байна.
ШУУД ҮЗЭХ: