Howo маркийн машин 13 автомашинтай мөргөлдөж, таван хүн гэмтсэн ноцтой осол гарчээ

Howo маркийн машин 13 автомашинтай мөргөлдөж, таван хүн гэмтсэн ноцтой осол гарчээ

Энэ оны зургадугаар сарын 08-ны шөнийн 23 цаг 20 минутын орчим Чингэлтэй дүүргийн 13-р хороо Хайлаастын зам, сургуулийн 14-р гудамжны урд замд Howo маркийн О / 44 настай, эрэгтэй/ жолоочтой бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, 7-н Toyota Prius маркийн автомашинууд болон гурван айлын хашаа мөргөсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас 34 настай, эрэгтэй Э, 28 настай, эрэгтэй Э, 38 настай, эрэгтэй С, 38 настай, эрэгтэй Б нарын 5 хүн хүнд гэмтсэн байна. Тухайн үед осол гаргасан миксер нь 8 куб бетон зуурмаг тээвэрлэж явжээ.

Тиймээс жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.