Төв аймагт үерийн усанд нэг хүн осолджээ

Төв аймагт үерийн усанд нэг хүн осолджээ

Усархаг борооны үерт дахин нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн “Баянбулаг” 1 дүгээр гудамжинд Үерийн усанд хүн урсаж байна гэсэн дуудлагыг  өчигдрийн 17:45 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 40 настай, эрэгтэй нас барсныг олж цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Өчигдөр Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангай, Атар 13 гэх газар аадар бороо их орсны улмаас их хэмжээний ус бууж, Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсэж, зарим хэсэгт зам хаагдаж зорчих хэсэг усанд автсан юм.