АЗАРГА: Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

АЗАРГА: Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаан өнөөдөр /2020.07.11/ 07.00 цагт эхэлcэн. Энэ жилийн Үндэсний их баяр наадамд 174 азарга бүртгүүлэн уралдлаа.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын Азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы хээр азарга аман хүзүүдэж, Архангай аймгийн Хотонт сумын уугуул Раднаагийн Дуламсүрэнгийн хүү Лхагвасүрэнгийн халтар азарга гуравт хурдалсан бол, Өмнөговь аймгийн Ханбогд сумын уяач Нэргүйн Амарбаясгалангийн хээр буурал азарга айргийн дөрөвт, Өмнгөговь аймгийн Цогтцэций сумын уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн цавьдар азарга айргийн тавт тус тус хурдалж үзэгч олноо баясгалаа.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу Азарга 22-24 км замд уралдсан юм.