Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Гаалийн дарга нар ажлаа хүлээлгэн өгчээ

Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Гаалийн дарга нар ажлаа хүлээлгэн өгчээ

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай мэдээлэл өчигдөр зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. 
 
Тодруулбал, тэрбээр өнгөрсөн даваа гарагийн орой нэгэн ресторанд нэр бүхий аж ахуй нэгжийн захирал, ажилтантай уулзан, авлига авах гэж байгаад баригдсан бөгөөд одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа гэж мэдээлэгдсэн юм. Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонгыг мөн шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэрэгт хамаатуулах хэд хэдэн нөхцөл байдал мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж.
 
Тэгвэл авлига авахыг завдаж, үйлдэл дээрээ баригдсан О.Цогтбаатар болон энэ хэрэгт хамт шалгагдаж эхэлсэн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонго нар ажлаа өчигдөр хүлээлгэн өгчээ. Тэд ажлаа хүлээлгэн өгч буйгаа өөрсдөө мөн товч мэдээлжээ.