15 настай эрэгтэй чих рүү нь буудсан гэх шалтгаанаар найзыгаа хутгалж гэмтээжээ

15 настай эрэгтэй чих рүү нь буудсан гэх шалтгаанаар найзыгаа хутгалж гэмтээжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдөр 20:50 цагийн орчимд "Сургуулийн байранд хүн хутгалуулсан байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Улмаар цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, тус байранд оршин суух 15 настай эрэгтэй "Э" нь 16 настай эрэгтэй Б-ийн нурууны зүүн доод хэсэгт хутгалж гэмтээснийг тогтоосон байна. Тодруулбал, 16 настай эрэгтэй Б нь тоглоомон буугаар 15 настай Э- ийн чих рүү буудсанаас болж уурлан, дээрх үйлдлийг хийсэн гэжээ.