Коронавирус тарааж буй учир Дани улс фермийн бүх булгаа нядлахаар болжээ

Коронавирус тарааж буй учир Дани улс фермийн бүх булгаа нядлахаар болжээ

Дани улсын засгийн газар өөрийн нутаг дэвсгэрт оршдог 200 гаруй арьс үсний фермийн 17 сая орчим булгыг бүгдийг нь нядлах шийдвэр гаргажээ.

Учир нь коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар булганаас хүнд халдсан нь тогтоогдсон тул ийм шийдвэр гаргаснаа тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан байна. Мөн Дани улсын халдварт өвчин судлалын төвийн дэд захирал Каре Молбак ““Булга үржүүлэх ажлыг үргэлжлүүлэх нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд нийтийн эрүүл мэндийн томоохон эрсдэл болоод байна” гэж мэдэгдсэн байна.

Дани улс нь булганы арьс нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Аравдугаар сард тус улсад нэг сая гаруй булгыг цаазалсан нь бас коронавирусийн халдвартай холбоотой байжээ. Өнгөрсөн зун Испани улсад 100,000 орчим булгыг, дараа нь АНУ-ын Юта мужийн фермүүдэд олон мянган булгыг ижил шалтгаанаар устгаж байв.

Эх сурвалж: CNN




Улаанбаатарт 21 градус дулаан байна

50 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

51 минутын өмнө