Унгарт халдвараар эндсэн Монгол бүсгүйн ар гэрт туслах хандивын аяныг өрнүүлж эхэлжээ

Унгарт халдвараар эндсэн Монгол бүсгүйн ар гэрт туслах хандивын аяныг өрнүүлж эхэлжээ

Энэ сарын 05-ны өдөр Унгар улсад амьдарч байсан Монгол Улсын иргэн коронавирусийн халдвараар нас барсан талаар бид мэдээлж байсан. Тус иргэн нь 30 орчим настай,  долоон сартай жирэмсэн байсан юм.

Талийгаач гэр бүлийн хүний хамтаар есөн настай хүүгээ Монголд орхин, хөдөлмөр эрхлэхээр Унгарт очсон ч тийнхүү биеийн байдал нь муудаж харамсалтайгаар хорвоог орхижээ. Тухайн үед эмч нар яаралтай мэс заслаар нярайг хийсвэрээр төрүүлсөн бөгөөд одоо эрчимт эмчилгээний тасагт өсөн торниж байна. Тиймээс Унгарт буй Монголчууд нэгдэн талийгаачийн ар гэрт туслахыг уриалж, хандивын аян өрнүүлж эхэлжээ. 

Хандивын данс: Унгар дахь Монголчуудын Хамтын Холбоо (Magyarországi Mongolok Összefogása Egyesület)

  • 10101023-33648100-01005009.
  • Oлон улсын IBANкод НU93.
  • Холбоо барих утас:06202167498.
  • 06302471515.
  • 06306125367.