Хонконгийн уулчин Эверестийн оргил өөд 25 цаг 50 минут авирч, дэлхийн рекордыг эвджээ

Хонконгийн уулчин Эверестийн оргил өөд 25 цаг 50 минут авирч, дэлхийн рекордыг эвджээ

Өчигдөр/2021.05.30/ Хонконгийн иргэн Цанг Ин Хунг Эверестийн оргил өөд хамгийн богино хугацаанд авирсан дэлхийн амжилтыг эвджээ. 45 настай тэрбээр Эверестийн оргилд 25 цаг 50 минутад авирч хүрсэн байна. Энэ нь 2017 онд Балбын уулчны тогтоосон 39 цаг зургаан минутын амжилтаас 12 цагаар бага аж.

Цанг Ин Хунг Эверестээс буун Балбын нийслэл Катманду хотод сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Дээд амжилт тогтоох нь миний зорилго биш байсан. Би ердөө өөрийгөө сорихыг хүссэн” гэжээ.

Цанг Ин Хун уулнаас буусны дараа

Тэрбээр сүүлийн өдрүүдэд Эверестийн оргил өөд хамгийн богино хугацаанд мацах амжилтыг эвдсэн гурав дахь уулчин юм. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Артур хэмээх 75 настай ахмад уулчин, мөн харааны бэрхшээлтэй 46 настай БНХАУ-ын уулчин Жан Хонг өмнөх амжилтуудыг шинэчлээд байжээ.

Эх сурвалж: BBC