Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Талибаны зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистаны Засгийн газарт нэвтэрснээр тус улсыг эзэлснээ дэлхийн дахинд албан ёсоор зарлаж, түүнээс хойш буюу өчигдөр АНУ цэргийн хүчээ бүрэн татаж дуусаад байгаа билээ.
Тэгвэл тус үйл явдалтай холбогдуулан дэлхийн улс орон бүр өөрсдийн зүгээс тус улсын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдээд байсан бол мөн Канад улсын зүгээс АНУ-ын цэргийн хүчин амжилттай нүүлгэн шилжүүлсэн 5000 дүрвэгсдийг хүлээн авахаа өчигдөр /2021.08.31/ мэдэгджээ.
Канадын Цагаачлалын сайд Марко Мендичино хэлэхдээ, “Бид Канадад суурьших хүсэлтэй байгаа олон Афганичуудад туслахын тулд чадах бүхнээ хийх болно” гэв.
Б.Дэлгэрмаа