Якузагийн босс цаазаар авахтай холбогдуулан гишүүдэд буугаа хаяхыг тушаажээ

Якузагийн босс цаазаар авахтай холбогдуулан гишүүдэд буугаа хаяхыг тушаажээ

Өнгөрсөн наймдугаар сарын 24-ны өдөр /2021.08.24/ Япон улсын шүүхээс Якузагийн босс Сатору Номурад түүхэндээ анх удаа цаазын ял оноосон билээ.

Тус хэрэгтэй холбогдуулан якузагийн гишүүд шүүгчдийн бүрэлдэхүүнийг сүрдүүлж, амь насанд нь заналхийлж байсан юм. Улмаар якузагийн гишүүдэд буугаа ашиглахгүй байхыг үүрэг болгожээ.

Шүүхээс Номураг өөрийн бүлгийн гишүүдэд энгийн иргэдийн амь насыг хөнөөх тушаалыг өгч байсан хэргээр буруутгасан ба энэхүү хэргийн талаар тодорхой нотлох баримт байхгүй ч гэсэн Кудо-кай гэх бүлэг зохион байгуулсан тул хариуцлага хүлээх ёстой гэж үзэн шийтгэл оногдуулсан юм.

Эх сурвалж: UNILAD