БНХАУ ээлжит нэгэн хуулбар бүтээлээ танилцуулсан нь Америкчуудын дургүйг хүргэжээ. Энэ есдүгээр сарын 01-нд /2021.09.01/ БНХАУ Ангараг гарагт аялах аяллын нисгэгчгүй онгоцны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд Америкчууд үүнийг хаа нэгтээ харж байсан талаар шуугьсан юм.
Тодруулбал, Хятадын Шинжлэх ухааны Академийн дэргэдэх Сансрын Шинжлэх ухааны үндэсний төв нь “Ангараг гарагт аяллын нисгэгчгүй онгоц”-оо өнгөрсөн наймдугаар сард амжилттай дуусгасан гэжээ. Тус робот нь сансрын шинжлэх ухааны төвийн дэмждэг Биан Чуньцзянгаар удирдуулсан гурван төслийн нэг байсан бөгөөд Ангараг гарагийг судлах зориулалттай микро спектрометрээр тоноглогдсон аж.
Тус загвар нь хэдий гайхалтай болсон гэж олон улсын сайшаалыг хүртсэн ч НАСА-гийн эзэмшдэг “Mars Helicopter Ingenuity” хэмээх бүтээлтэй олон талаараа төстэй байжээ.