Хууль зүйн сайд Х.Нямбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Өнөөдөр /2021.09.05/ Монголын боксын холбооны бага хурал МАН-ын байранд болж байгаа юм. Хурлаар тус холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, дийлэнхийн саналаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг сонгосон байна. Тэрбээр ийнхүү Монголын боксын холбооны 15 дахь ерөнхийлөгчөөр томилогдон ажиллахаар болжээ. Харин түүнтэй өрсөлдөхөөр нэрээ мэдүүлээд байсан Н.Алтанхуяг нэрээ татсан байна.