Туул голын усанд живсэн эмэгтэйн цогцсыг модонд тээглэсэн байдалтай олжээ

Туул голын усанд живсэн эмэгтэйн цогцсыг модонд тээглэсэн байдалтай олжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Сонгины амралтын гүүр” “Туул” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 18:53 цагт Онцгой байдлын албан хүлээн авсан байна.

Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 09.13-ны өдрийн 06:40 цагт эрлийн ажиллагааг эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт 9 км зайд туул голоос 08:32 цагт / Баянгол дүүргийн 1-р хорооны харьяат иргэн Э, 41 настай эрэгтэй/ модонд тээглэсэн байсан цогцсыг гарган тус дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.