“Цусаар бөөлжсөн иргэн элэгний циррозтой байсан бөгөөд эмнэлэгт хэвтсэн”

“Цусаар бөөлжсөн иргэн элэгний циррозтой байсан бөгөөд эмнэлэгт хэвтсэн”

Коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэж чадахгүй яваа иргэн цусаар бөөлжсөн бичлэг цахим сүлжээнд түгсэн билээ. Тэгвэл тус иргэн нь эмнэлэгт хэвтсэн бөгөөд циррозын шалтгаанаар ходоодноос цус алдсан байжээ.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн төв “Тухайн хүн элэгний циррозын шалтгаанаар ходоодноос цус алдсан байсан. Энэ шалтгаанаар эмнэлэг дээр ирээд тест өгөөд эерэг гарсан. Ор хүлээж байгаад одоо хэвтсэн” гэсэн тайлбарыг өгсөн байна.