НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ есдүгээр сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна. 2021 оны наймдугаар сарын 1-31-ны өдрийн хоорон дахь хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой.
