"MeToo" хөдөлгөөнийхөн Жуковын газрын асуудлаар гаргасан өргөдлийн хариугаа АТГ-аас нэхэмжиллээ

"MeToo" хөдөлгөөнийхөн Жуковын газрын асуудлаар гаргасан өргөдлийн хариугаа АТГ-аас нэхэмжиллээ

БЗД-ийн IV хороонд байрладаг Жуковын хөшөөний арын талбайг нийтийн эзэмшил болгохоор иргэд удаа дараа жагсаал цуглаан хийсээр ирсэн. Өнгөрсөн бямба гарагт/2021.09.11/ уг талбайг авч үлдэх иргэдийн тэмцэл дараагийн шатанд шилжиж тус газрын замыг хааж жагссан.

Энэ үеэр дуучин М.Нарантуяа буюу Наараа жагсаж буй иргэдтэй нэгдэн талбай дээрээс сошиал хуудсаараа шууд дамжуулалт хийсэн.

Тэгвэл мөн "MeToo Mongolia" хөдөлгөөний зүгээс энэ асуудал авлига хээл хахуулийн шинж чанартай байж болзошгүй гэж үзэн АТГ-т хандсан байжээ. Өнөөдөр тэд өгсөн өргөдлийн хариугаа нэхэмжилж АТГ-т очлоо.

Дуучин М.Нарантуяа фейсбүүк шууд дамжуулалтын үеэр "Жуковын нийтийн эзэмшлийн талбайд барилга, байгууламж барих гэж буйтай холбоотой асуудлаар АТГ-т ирсэн байна.

Бусдад авлига өгч тухайн газрыг авсан байж болзошгүй асуудлаар өмнө нь хандсан. Өргөдлийн хариуг АТГ-аас ирэх даваа гарагт өгнө" гэлээ.

Манай хөдөлгөөний зүгээс АТГ-т таван зүйл бүхий саналт хүсэлт гаргасан. Үүний нэг нь Жуковын газартай холбоотой асуудал. Тухайн газрыг нэг хэсгийг "Саран ээж" холбоо, нөгөө хэсгийг нь Содмонгол группын 4 охин компани эзэмшдэг. Өнөөдөр бид энэ газрыг чөлөөлж, нийтийн эзэмшлийн талбай болгохоор тухайн хэсэгт оршин суудаг 2000 хүний гарын үсэг цуглуулаад байна. Түүнчлэн тус хорооны 12,13-р байрны СӨХ-ны дарга болон зарим оршин сууугчдад хахууль өгсөн байж болзошгүй асуудлаар АТГ-т шалгуулахаар өглөө. Энэ газрыг чөлөөлж сэргээн засварла, бүр чадахгүй бол бид өөрсдөө тохижуулъя" гэлээ.