Халдварын улмаас МУИС-ийн оюутнуудыг дотуур байрнаас нь нүүлгэн шилжүүлж байна гэв

Халдварын улмаас МУИС-ийн оюутнуудыг дотуур байрнаас нь нүүлгэн шилжүүлж байна гэв

МУИС-ийн дотуур байранд халдвар ихээр гарч байгаа тул оюутнуудыг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Гэвч төлбөрөө аль хэдийн төлж, тохижсон оюутнууд хаачих нь тодорхойгүй байгаа аж. 

Энэ талаар МУИС-ийн 3-р курсийн оюутан А.Уранчимэг “Цар тахал гараад хоёр жил болчихлоо. Хичээл танхимаар орж, оюутнуудыг дотуур байранд орууллаа гэхэд халдвар эрс нэмэгдэх нь тодорхой. Дотуур байранд амьдарч буй оюутнууд халдвар авбал хаана тусгаарлаж, яаж зохицуулах вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Оюутнууд дотуур байрандаа ороод 3 долоо хоног болоод тохижсон байхад урьдчилж хэлэхгүйгээр шууд л фэйсбүүк хаягаараа дамжуулж мэдэгдэл хийсэн. Үүнээс болж оюутнуудад  ихээхэн хүндрэл үүсээд байна. Сургуулиас албан ёсоор ямар ч мэдэгдэл хийхгүйгээр, хэрхэн нүүлгэн шилжүүлэх, үүнээс үүдэн гарч байгаа хохирлыг хэрхэн барагдуулах талаар зохицуулалтгүй байгаад оюутнууд гомдолтой байна” гэв. 

Г.Хулан