Энэ оны есдүгээр сарын 24-ны өдөр олон улсын цаг уурын тухай “New climate institute” сайт манай улсын ногоон устөрөгчийн хэрэглээний тухай судалгааг нийтэлжээ.
Энэхүү судалгаагаар Монгол дахь устөрөгчийн үйлдвэрлэлийн техник, эдийн засгийн чадавх, мөн уул уурхайн салбарын хүнд даацын болон, Улаанбаатар хотын нийтийн тээвэр, төвлөрсөн бус халаалт гэх мэт хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах боломжийг тооцоолжээ. Судалгааны үр дүнд манай улсын нөхцөлд ногоон устөрөгчийг нэвтрүүлэх бодлогын боломжит хувилбаруудыг танилцуулсан байна.
-НОГООН УСТӨРӨГЧ ГЭЖ ЮУ ВЭ?-
Юун түрүүнд ногоон устөрөгчийн талаар товчхон өгүүлье. Бидний сайн мэдэх устөрөгч бол дэлхий дээрх хамгийн өргөн тархсан химийн элемент боловч хүрээлэн буй орчинд чөлөөтэй байдаггүй. Тиймээс эрчим хүчний хэрэглээнд ашиглахын тулд эхлээд суллах ёстой, өөрөөр хэлбэл бусад элементүүдээс тусгаарлагдсан байх ёстой аж. Тэгвэл ногоон устөрөгчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан ашиглан усыг электролизийн аргаар гаргаж авахыг хэлдэг байна. Өөр нэг төрлийн ногоон устөрөгчийг мал, хөдөө аж ахуй, эсвэл ахуйн хог хаягдлыг ашиглан биогазаас гаргаж авдаг ба ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийн процесс нь тийм ч төвөгтэй биш юм. Харин сэргээгдэх цахилгаан эрчим хүч (их бага хэмжээгээр тогтмол) шаарддаг байна.
-МОНГОЛ УЛСЫН ӨМНӨГОВЬ АЙМАГ БОЛ НОГООН УСТӨРӨГЧ ҮЙЛДВЭРЛЭХЭД ХАМГИЙН ТААТАЙ НӨХЦӨЛТЭЙ БҮС НУТАГ-
Монгол улс сэргээгдэх эрчим хүчний арвин баялаг нөөцтэй хэдий ч зарим салбараа цахилгаанжуулахад техникийн хувьд хүндрэлтэй байдаг тул нүүрсхүчлийн бусад сонголтыг авч үзэх шаардлагатай байна. Монгол орон тэр тусмаа Өмнөговийн бүс нутагт нь ногоон устөрөгч үйлдвэрлэх таатай нөхцөл бүрдэж байгааг бид онцолж байна.
Тэгвэл ногоон устөрөгчийг дэлхийн дунджаар 2020 онд гэхэд 4.8 ам.доллараар үнэлж, тооцоолоод байсан бол тус улсын Өмнөговийн бүс нутагт харьцангуй хямд буюу 3.3-.4.7 ам.долларын зардлаар үйлдвэрлэх боломжтой болохыг олж тогтоосон юм. Гэсэн хэдий ч энэхүү бүс нутагт аль хэдийн усны нөөцийн хомстолтой тул орон нутгийн хүртээмжтэй байдлаас шалтгаалан үйлдвэрлэлийн боломж хязгаарлагдмал байж болзошгүй. Харин эрэлтийн талаас хийсэн дүн шинжилгээнээс харахад эдийн засгийн үндэслэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжийн аль алиныг нь авч үзвэл уул уурхайн салбарын хүнд даацын тээвэрлэлт нь хамгийн ирээдүйтэй хэрэглээ болохыг харуулж байна.
Тус хүнд даацын дизель түлш ашигладаг автомашинуудыг худалдаж авч, ажиллуулахтай харьцуулахад эрчим хүчний хувьд ердөө 12 хувиар илүү үнэтэй тусах юм. Хэрэв тус улс төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн зэс болон төмрийн хүдрийн хагасыг эсийн машинд түлш болгон шилжүүлвэл жилд 1.2 сая тонн нүүрсхүчлийг бууруулах бүрэн боломжтой аж. Тус улсад 2014 оны байдлаар нийт утааны 3.5 орчим хувийг нь дээрх үйлдвэр машин эзэлж байна. Үүнийг бууруулах өртөг нь ердөө 10 доллар гэсэн үг.
Ихэнх уул уурхайн үйл ажиллагаа нь Өмнөговийн нутагт байдаг тул ногоон устөрөгчийг эцсийн ашиглалтын талбайн ойролцоо хамгийн бага зардлаар үйлдвэрлэх боломжтой тул ногоон устөрөгчийг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагагүй.
- НОГООН УСТӨРӨГЧИЙН АЛСЫН ХАРААГ ХӨГЖҮҮЛЭХ, ДАРАА НЬ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЛ ДЭЭР ТОДОРХОЙ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ЗОРИЛГООР ҮЕ ШАТТАЙ АРГАЧЛАЛЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА ГЭВ-
Харин хоёрдахь судалгааны дүн шинжилгээнд Улаанбаатар хот нь дизель түлшээр ажилладаг нийтийн автобус гаднаас оруулж ирж, худалдаж авдаг байна. Тэдгээр нийтийн тээврүүдийн түлшний асуудлыг авч үзэхэд тус улсад автобусны парк харьцангуй бага, хязгаарлагдмал байдаг тул өргөтгөх ч боломжгүй байдаг. Автобусны хувьд ногоон устөрөгчөөс гадна декарбонизац хийх өөр хувилбарууд байдаг тул бодлого боловсруулагчид декарбонатжуулах янз бүрийн технологийг адилхан урамшуулдаг илүү төвийг сахисан технологийг ашиглаж болно.
Иймээс үүнийг хэрэгжүүлэхээ тулбал тэдэнд татвараас чөлөөлөх гэх мэт бодлогыг хэрэгжүүлснээр худалдан авалтын буцалтгүй тусламж, тээврийн хэрэгслийн ялгаруулалтын стандарт нь хувийн хэвшлийг татан оролцуулж, хамгийн тохиромжтой технологийг тодорхойлох боломжтой болох юм. Мөн ногоон устөрөгчийн технологийг бусад хэрэглээнд болон хөрш зэргэлдээ улс орнуудад хөгжүүлэхэд тустай үлгэр жишээ төсөл болох боломжтой юм.
Эцэст нь хэлэхэд, ногоон устөрөгчийг төвлөрсөн бус халаалт, хоол хийх зориулалтаар LPG-ийг жишиг түлш болгон ашиглах технологийн эдийн засгийн чадавхыг бид тооцоолж байна. Одоогийн байдлаар ногоон устөрөгч нь LPG -ээс 148 хувь илүү үнэтэй тул өрсөлдөх чадвар багатай байна. Иймд ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч Монголын халаалтын салбар утаа ихээр ялгаруулдаг хэвээр байгаа бөгөөд урт хугацаанд бүрэн декарбонизаци хийхийн тулд улирлын чанартай эрчим хүчний агуулах шаардлагатай болно. Ногоон устөрөгчийг урт хугацааны сонголт гэж үгүйсгэх ёсгүй, гэхдээ ирээдүйн технологийн багцын нэг хэсэг байх ёстой гэж үзэж байна.
Судалгаанд хамруулсан техник эдийн засгийн үнэлгээ нь ногоон устөрөгчийн салбар нь Монгол улсад авчрах нэмэлт боломжит үнэ цэнийг тодорхойлох анхны оролдлогыг өгч байна. Үүний үндсэн дээр үндэсний ногоон устөрөгчийн алсын харааг хөгжүүлэх, дараа нь эрэлт, нийлүүлэлтийн тал дээр тодорхой бодлого боловсруулах зорилгоор үе шаттай аргачлалыг санал болгож байна гэжээ.
Эх сурвалж: ЭНД ДАРЖ үзнэ үү