ВИДЕО: Хурдны зам дээрх хяналтын камерыг сониуч тоть хошуугаараа таглажээ

ВИДЕО: Хурдны зам дээрх хяналтын камерыг сониуч тоть хошуугаараа таглажээ

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ны өдөр /2021.10.29/ Бразил улсын хурдны нэгэн зам дээрх хяналтын камерыг хааж тагласан тотины бичлэг цахим сүлжээнд тавигджээ.

Тодруулбал, Бразилын Парана мужийн Куритиба хотын ойролцоох хурдны  BR-116 гэх зам дээр оюу нүүртэй Амазон тоть камерын линз рүү ойртож, хошуу нүүрээрээ хааж байгаа бичлэг цацагдсан байна. Тус бичлэгийг замын менежментийн компанийн ажилтан өөрийн твиттер хуудсандаа тавихад тэр даруй  262 мянга гаруй удаа үзэж, хүмүүс ихээхэн хөгжилтэйгөөр хүлээж авчээ. Тотины сониуч зан болоод камерт дахин орж ирэн гарч байгаа нь камерыг бүхэлд нь хааж, ажилтныг ажлаа хийхэд хүртэл саад болгосон нь хүмүүсийг хөгжөөж чадсан гэж үзжээ.

ВИДЕО: