Коронавирусийн халдвар тархсанаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Үүнээс сүүлийн 19 сарын хугацаанд уг халдвараар нас барсан хүний тоо таван сая давсан талаар их сургуулийн судлаачид мэдээлсэн байна.
Тодруулбал, одоогийн байдлаар дэлхий хэмжээнд ковид халдварын тоо 250 сая орчим хүрсэн байгаа бөгөөд дархлаажуулалт болох вакцин нь нас баралтын тоог бууруулж байна гэжээ. Гэсэн хэдий ч дээрх тоон баримт албан ёсны мэдээллээс хавьгүй өндөр байх боломжтой бөгөөд албан ёсны мэдээллээс 2-3 дахин их байж байж болзошгүй талаар шинжээчид хэлсээр байгаа юм. Одоогоор тус халдварын улмаас АНУ, Бразил, Энэтхэг гэх улсууд хамгийн нас баралттай орноор бүртгэгджээ.
Эх сурвалж: BBC