БНХАУ коронавирусийн цар тахал дахин нэмэгдэж байгаатай холбогдуулж, мөн таагүй цаг агаар, эрчим хүчний хомстлоос үүдэн иргэдээ хоол хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нөөцлөхийг уриалжээ.
Тодруулбал, тус улсын Худалдааны сайд энэ даваа гарагт ирэх өвөл, хавар хүртэл бараа бүтээгдэхүүн, хоол хүнсээ нөөцлөхийг уриалсан бөгөөд мөн ихэнх нутгаар нь хүчтэй аадар бороо орж, цаг агаарын таагүй байдлаас болж түгшсэн иргэд хомстол үүсгэх эрсдэлтэй тул ЗГ-аас бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй, тогтвортой байхад анхаарлаа хандуулна гэжээ.
Эх сурвалж: CNN