БНХАУ-ын нэгэн их сургуулийн судалгаагаар Хонгконгын насанд хүрэгчдийн 10 хүн тутмын 7 нь нойр болон стрессний асуудалтай гэсэн судалгаа гарсан тул тус хотод унтлагын автобусыг нэвтрүүлжээ.
Тодруулбал, тус хот нь хүн ам ихтэй тул төвлөрсөн байдлаас үүдэж иргэд нь ядаргаанд орж, стрессдсэн хэв маяг түгээмэл тул тэдний хэрэгцээ шаардлагад тулгуурлан унтлагын маягаар тохижуулсан автобусыг нэгэн жуулчны компани хэрэглээнд нэвтрүүлсэн гэжээ.
Тус автобусанд нэг гаралтандаа таван цагийн аялал хийх бөгөөд 86 хүний багтаамжтай, унтаж явахад тохиромжтой толгойн түшлэгтэй аж. Мөн хүссэнээрээ унтаж, амрах боломжтой бөгөөд чихний бөглөөгөөр хангаж, ариун цэврийн өрөө орохыг хүссэн үед нь зогсож үйлчилдэг гэнэ.
Эх сурвалж: HK