Германы археологичид газар доорх дэвшилтэт технологийг ашиглан Монголын эзэнт гүрний эртний нийслэл хотын газрын зургийг гаргасан талаарх нийтлэл "Anticity" сэтгүүлд хэвлэгджээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун өмнө зүгт 300 км-ийн зайд орших Хархорум хотыг 1889 онд дахин нээн илрүүлсэн боловч археологийн ажил бага хийгдэж хөгжил, төлөвлөлтийн талаарх зарим мэдээлэл “бүрхэг” хэвээр үлдсэн байна.
Харин Германы судлаачид газар доорх соронзон орныг хэмжих супер дамжуулагч квант интерфэйсийн төхөөрөмж(SQUID) ашиглан хотын 465 га талбайг судалж, малтлага хийгдээгүй үлдсэн газрын зургийг гаргажээ.
Германы Боннын их сургуулийн Археологи, антропологийн хүрээлэнгийн профессор Ян Бемманн “Бидний төслийн хамгийн том ач холбогдол бол хаягдсан хотын төлөвлөгөөг газар дээрээс нь болон доороос нь маш нарийн харах боломжийг олгох юм. Геофизикийн хайгуулын үр дүнд үйлдвэрлэлийн талбайнууд хаана байрлаж байсныг, илүү том тоосгон барилгууд хаана байгааг, өнөөдөр ил харагдахаа больсон замуудыг тодруулсан” гэсэн байна.
Эх сурвалж: Theartnewspaper