АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украин хоёр эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрснийг мөн нэн даруй хэрэгжихийг мэдэгдлээ.
Харин В.Зеленський “Украин Оросын эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөөс татгалзахад бэлэн байна. Үүний нэгэн адил Орос ч мөн адил алхам хийхэд бэлэн байх ёстой” гэжээ. Гэсэн ч тэрбээр Трампын мэдэгдлийн дараа Оросын тал Киев болон Харьков мужийн эрчим хүчний байгууламжуудад дроноор халдаж, цахилгаан тасалдал үүсгэсэн гэж буруутгаад байна.
Эх сурвалж: BBC