Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Завханы зүүн, Архангай, Булган, Төв, Дорнод, Сүхбаатарын зарим сум, Өвөрхангайн хойд, Хэнтийн өмнөд, Сэлэнгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Мөн 12-нд Булган, Төв аймгийн зарим сум, Сэлэнгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр -9...-14 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн байна. Говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1...+6 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн байна.
Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4...-6 градус, бусад хэсгээр -1...-3 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
Багануур орчимд: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
Тэрэлж орчимд: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.