УИХ дахь АН-ын бүлгийн дарга нэрээ дэвшүүлээд буй Х.Тэмүүжин, Б.Түвшин нарыг "зөвшилц" гэсэн даалгаврыг гишүүд өгсөн тул тэд тусгайлсан уулзалтыг хоёулхнаа хийгээд дөнгөж сая дууссан байна. Ингээд "АН-ын бүлгийн даргад нэр дэвшигчдээс хэн нь нэрээ татахгүй, аль нь тус албан тушаалд сонгогдохоо санал хураалтаар шийдье" гэжээ. Тэгвэл нэр дэвшигчдээ зөвшилцүүлээд нэгийг нь нэрээ татуулах зорилготой байсан "зөвшилц" гэсэн АН-ын гишүүдийн санал бүтэлгүйтэж, санал хураалт явуулахаар болжээ.
ШУУРХАЙ: АН-ын бүлгийн даргад нэр дэвшигч Х.Тэмүүжин, Б.Түвшин нарыг "зөвшилц" гэсэн тул тэд уулзаж эхэлжээ
2026-10-12 11:35
ШУУРХАЙ: "Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ татахгүй" гэсэн тул АН-ын бүлгийн даргыг санал хураалтаар шийдэхээр болжээ
2026-10-12 11:25
ШУУРХАЙ: АН-ын бүлгийн даргад нэр дэвшигч Х.Тэмүүжин, Б.Түвшин нарыг "зөвшилц" гэсэн тул тэд уулзаж эхэлжээ
УИХ дахь Ардчилсан намын даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүлээд байгаа. Тэдний хэнийг нь "АН-ын бүлгийн даргаар сонгох вэ" гэсэн асуудлыг Ардчилсан намын бүлгийн гишүүд хэлэлцэж байгаа юм. Тэгвэл АН-ын бүлгийн гишүүд "нэр дэвшигч Х.Тэмүүжин, Б.Түвшин нарыг зөвшилц" гэсэн байна. Иймд Х.Тэмүүжин, Б.Түвшин зөвшилцөхөөр яг одоо тусгайлсан уулзалтыг хоёулхнаа хийж эхэлжээ.
2026-10-12 11:12
ШУУРХАЙ: Х.Баттулгаас бусад АН-ын бүлгийн гишүүд хуралдаа оролцож, шинэ даргаа тодруулж эхэллээ
УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын дарга болсон тул "бүлгийн даргын ажлаа өг" гэсэн шахалтад удаан хугацаанд орсон. Харин тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын даргын ажлаа өгөхөөр хадаг, сүү, мөнгөн аягатай ирсэн ч, бүлгийн гишүүдээ 100 хувь ирцэд орсны дараа "УИХ дахь АН-ын бүлгийн даргаа тодруулъя" гэсэн тул хурал түр хойшилсон байдаг.
Тэгвэл өнөөдөр /2026.10.12/ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн ирц 99 хувьд хүрч, "Х.Тэмүүжин, Б.Түвшин нараас хэнийг нь бүлгийн даргаараа сонгох вэ" гэсэн асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Харин өнөөдөр хуралдаж буй УИХ дахь АН-ын бүлгийн хуралд парламентын гишүүн Х.Баттулга хүрэлцэн ирж оролцоогүй байна. Товчхондоо Х.Баттулгаас бусад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралдаа оролцож байгаа ажээ.
2026-10-12 10:56
ШУУРХАЙ: АН-ын бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүллээ
Өнгөрөгч Даваа гараг /2026.10.05/-т хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар "Бүлгийн даргаар тодруулах" байсан ч зарим гишүүд хуралдаа ирээгүй, ирц бүрэн 100 хувь болсны дараа уг асуудлыг хэлэлцье гээд хойшлуулсан байдаг. Тэгвэл өнөөдөр /2026.10.12/ хуралдаж буй УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар "Бүлгийн дарга"-аа тодруулахаар хэлэлцэж эхэлсэн байна. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүлсэн байна. Асуудлыг яг одоо хэлэлцэж байна