Их хэмжээний өвс ачиж явсан автомашин шатахуун түгээх станцын ойролцоо шатжээ

Их хэмжээний өвс ачиж явсан автомашин шатахуун түгээх станцын ойролцоо шатжээ

Их хэмжээний өвс ачиж явсан автомашин шатахуун түгээх станцын ойролцоо шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтрааж байна. 

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумаас 8 км зайд шатахуун түгээх станцын ойролцоо 1000 боодол өвс ачиж явсан том оврын авто машин шатаж байгаа талаарх дуудлага мэдээлэл Онгцой байдлын албанд ирж, энэ дагуу галыг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Иймд иргэд жолоочдыг щаюулгүй байдлаа хангаж гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж энэхүү мэдээллийг нийтэллээ.