Балбын төв хойд хэсэгт орших Будхи Гандаки голын эрэг дагуу ням гарагт гэнэтийн үер бууж, таван хүн сураггүй болжээ.
Хөрсний нуралтын улмаас голын урсгал хаагдаж, үүссэн усан хаалт сэтэрснээр үер буусан байна. Үерийн улмаас дөрвөн гүүр эвдэрч, 30 орчим байшин урсаж, усан цахилгаан станцын барилгын талбай, цахилгаан болон холбооны хэд хэдэн цамхаг гэмтжээ. Балбын арми аврах ажиллагааг нисдэг тэрэг болон хуурай замын цэргийн хүчээр үргэлжлүүлж байгаа бөгөөд ням гарагийн үдээс хойш гэхэд 49 хүнийг авран хамгаалсан байна. Эрх баригчид голын эрэг дагуу амьдардаг иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, бусад оршин суугчдад сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл гараагүй байна.
ВИДЕО: