БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан монгол иргэн баривлагдсаныхаа дараа зугтаасан ч найман цагийн дараа дахин баригджээ

БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан монгол иргэн баривлагдсаныхаа дараа зугтаасан ч найман цагийн дараа дахин баригджээ

БНСУ-ын Кёнги мужийн Сувон Намбугийн цагдаагийн газрын албан хаагчид энэ Бямба гараг /2021.11.06/-т хууль бусаар оршин суугч Монгол Улсын иргэнийг Гвонсон-Донг орчмоос баривчилжээ.

Гэвч хууль бусаар оршин суугч А нь саатуулагдах явцдаа оргон зайлсан байна. Болсон явдлыг тодруулбал, цагдаа нар паспортгүй иргэнийг сэжиглэн баричвлахад Монгол Улсын иргэн А болох нь тогтоогджээ. Улмаар Цагаачлалын хяналтын тухай хууль зөрчсөн хэргээр түүнийг баривчилж, эргүүлийн машинд суулган авч явсан байна. Гэвч А эргүүлийн машинаас буусан даруйдаа зугтжээ. Тухайн үед түүнийг гавлаагүй байсан аж. Улмаар цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж найман цагийн дараа баривчисан байна.

А тухайн үед цагдаа нарт “Хууль бус оршин суугч гэдэг маань илэрсэн учраас намайг албадан гаргах вий” гэдгээс айсан гэж мэдүүлжээ.

Монгол Улсын иргэн А нь Солонгос улсад хууль ёсны дагуу нэвтэрсэн ч визний хугацаа нь дуусаж, сүүлийн хугацаанд барилгын ажил хийх болсон байна. Түүнд хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Эх сурвалж: Сhosun