ВИДЕО: Алдарт дуучны тоглолтыг үзэх гэж тайз руу зүтгэн шахагдаж НАЙМАН хүн нас баржээ

ВИДЕО: Алдарт дуучны тоглолтыг үзэх гэж тайз руу зүтгэн шахагдаж НАЙМАН хүн нас баржээ

Энэ арван нэгдүгээр сарын 05,06-ны өдрүүдэд буюу өнгөрөгч баасан гарагт АНУ-ын алдарт дуучин, рэппэр Трэвис Скоттын “Астроворлд” гэх тоглолтын үеэр хэт олон үзэгчтэй байснаас болж найман хүн нас барж, олон хүн хүнд гэмтсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус тоглолтод дийлэнх нь 30-аас доош насныхан байсан бөгөөд харамсалтайгаар амь насаа алдсан найман иргэн 14-27 насны хүүхэд залуус байжээ. Одоогоор олж тогтоосноор 300 гаруй үзэгч ямар нэг байдлаар эмнэлгийн тусламж тэр өдөр авсан байна. Тоглолтын үеэр эмнэлгийн машин ирж, хэд хэдэн иргэдийг авж явсан ч тоглолтыг зогсоогоогүй үргэлжлүүлсээр байжээ.

Албаны эх сурвалжийн мэдээллээр, “Энэ тоглолтод ойролцоогоор 50 мянга гаруй хүн ирсэн байсан бөгөөд бүгд тайз руу ойртох гэж зүтгэснээс болж эмх замбараагаа алдаж зарим нь шахагдаж, дэвсүүлж, амьсгал нь боогдож нас барсан” гэжээ.

ВИДЕО: