Италийн 72 настай Вена Каммарота гэх эмэгтэй Марко Пологийн жимээр Италиас БНХАУ-ын Бээжин хотруу явган аялахаар болжээ.
Тодруулбал, тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сарын сүүлээс 2023 оны арван хоёрдугаар сар хүртэл аялах төлөвлөгөөгөө өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Түүний хэлснээр Словени, Серби, Болгар, Турк, Гүрж, Азербайжан, Иран, Туркменистан, Узбекистан, Киргизстан, Казахстан, Монгол, эцэст нь Хятад улсыг дараалан явах аж.
Мөн тэрбээр өөрийн улс болох Италийн соёлын өвийг сурталчилж, түүх археологийн үнэт зүйлсийг дэлхийд харуулахыг хүсэж байгаа аж.
Түүнийг эмч болон эмчилгээний баг хамт болон алсаас дагаж, биеийн байдлыг нь цаг тухайд нь хянах өндөр технологийн төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Өмнө нь Каммарота нь 2017 онд Германы нэрт яруу найрагч Иоганн Вольфганг фон Гётегийн бичсэн "Итали руу аялах аялал" гэгддэг "Итали дахь Виагжо" хөлөг онгоцоор аялсан дэлхийн анхны эмэгтэй болж байжээ.
Эх сурвалж: Ecns