Өчигдөр /2021.11.09/ Франц улсын нийслэл Парис хотноо 130 гаруй жилийн өмнө Африкийн Бенин улсаас дээрэмдэж авсан эд зүйлсийг буцааж өгөх ёслол болжээ.
130 гаруй жилийн өмнө колоничлолын үед Бенин улсаас дээрэмдсэн гэх 26 эд өлгийн зүйлийн дотор тухайн үед оршин тогтнож байсан Дахомейн хаант улсын эзэн хааны титэм зэрэг багтаж байгаа аж.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг үйл явдлыг "Африкчуудын удаан хүлээсэн түүхэн мөч гэж нэрлэснийг онцлохын зэрэгцээ цаашид ч улс оронд нь хүлээлгэн өгөх ажлаа үргэлжлүүлэн хийнэ" гэдгээ андгайлав. Харин Бениний Ерөнхийлөгч Талон “олон эд зүйлсийг буцаан авах ажлын дөнгөж эхний алхам” гэсэн байна.
Анх Эммануэл Макрон өөрийн улсынхаа нэр хүндийг залуу үеийнхний дунд өндөрт өргөх зорилгоор колоничлолын үед дээрэмдсэн эд өлгийн зүйлсийг буцаах ажлыг санаачилж байжээ.