Япон улсад Омикрон хувилбарын анхны тохиолдол батлагдлаа

Япон улсад Омикрон хувилбарын анхны тохиолдол батлагдлаа

Япон улсад коронавирусийн шинэ хувилбар Омикроны анхны тохиолдол батлагдсан талаар тус улсын Засгийн газар мэдээллээ.

“Japan Times”-ийн мэдээлж буйгаар Токиогийн Нарита нисэх онгоцны буудалд Намибаас ирсэн 30 гаруй насны эрэгтэйн шинжилгээнээс шинэ мутаци илэрсэн байна. Одоогоор сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн рүү илгээсэн бөгөөд дахин баталгаажуулахаар ажиллаж байгаа аж. Олон мутаци агуулсан Омикрон хувилбарын улмаас Япон улс өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдэд хилээ хааж, эрсдэл өндөртэй бүс нутгаас буцаж ирсэн өөрийн орны иргэд, гадаадын оршин суугчдыг 10 хүртэлх хоногийн хорио цээрийн дэглэмд хамруулахаар болсон юм.

Эх сурвалж: Japantimes




Өнөөдөр морь өдөр

46 минутын өмнө