Иргэний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна

Иргэний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна

Нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа тул иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй доорх шаардлагыг хангасан иргэд Цагдаагийн албаны тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний зөвлөл”-ийн дүрмийн дагуу хүсэлтээ доорх материалын хамт 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ирүүлнэ үү.
 

Тавигдах шаардлага: 

  1. Сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй,
  2. Ял шийтгэлгүй,
  3. Ашиг сонирхлын зөрчилгүй,
  4. Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй,
  5. Монгол Улсын иргэн байна.

Бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт
  2. Товч намтар
  3. Төрийн албан хаагчийн анкет
  4. Хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэх хуудас
  5. Бусад    

 
Хүсэлт ирүүлэх хаяг: 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-11, НИТХ-ын байр
Холбоо барих утас: 11-324615
 
 

 НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
 АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ