Өвөр Монголд халдварын тархалт нэмэгдэн, бүх нийтийн шинжилгээг эхлүүлжээ

Өвөр Монголд халдварын тархалт нэмэгдэн, бүх нийтийн шинжилгээг эхлүүлжээ

Өвөр Монголын Өөртөө Засах орны иргэдийг бүх нийтийн шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар AP агентлаг мэдээллээ.

Мягмар гараг/2021.11.30/-т БНХАУ-д коронавирусийн 91 тохиолдол илэрсэн бөгөөд бүгд Өвөр Монголд бүртгэгдсэн байна. Үүнээс гадна ОХУ-тай хиллэдэг Манжуур хотод халдварын 36 тохиолдол батлагдсан байна. Улмаар тус хотод өчигдөр/2021.12.01/ мөн бүх нийтийн шинжилгээг эхлүүлжээ.

Уг дэгдэлт нь хилээр орж ирж буй импортын бараагаар дамжин илэрсэн байх магадлалтай гэж CCTV мэдэгдэв. Хоёрхон сарын дараа БНХАУ-д өвлийн олимп зохион байгуулагдана. Тиймээс олимпоос өмнө халдварыг хязгаарлахын тулд тус улсын эрх баригчид хатуу арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, аравдугаар сарын сүүлээр Өвөр Монголд халдварын дэгдэлт гарахад хатуу хөл хорио тогтоон иргэдийг дроноор хянаж эхэлсэн юм. Энэ үеэр тус бус нутагт 2 мянга гаруй гадаадын болон дотоодын жуулчин гацаад байжээ.

Эх сурвалж: AP




Өнөөдөр морь өдөр

21 минутын өмнө