БНСУ-д Монгол охиныг зодсон хэргийн талаар Сөүл хотод тайван жагсаал болно

БНСУ-д Монгол охиныг зодсон хэргийн талаар Сөүл хотод тайван жагсаал болно

Монгол охиныг солонгос хүүхдүүд нийлж олон цагийн туршид хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байлаа. Тэгвэл өнөөдөр 17:00 цагаас БНСУ-ын Сөүл хотын 동대문역사문화역 1 번출구 I.SEOUL.U 앞 уг хэргийн эсэргүүцсэн тайван жагсаал болох ажээ. БНСУ-ын хууль хяналтын байгууллага энэ тал дээр хууль дүрмээ чангатгахыг шаардан жагсах бөгөөд

  1. Сургуулийн дотор үйлдэгдэж байгаа хүчирхийллийг зогсоох
  2. Арьс өнгө, яс үндэс шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахын эсрэг хууль батлахыг БНСУ-ын засгийн газраас шаардах
  3. Сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх системийг бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг уриалах
  4. Сургуулийн орчинд үүссэн хүчирхийллийн эсрэг дүрмийг чангатгах, удирдах ажилтан анги даасан багшийн хариуцлагыг өндөржүүлэх
  5. Эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөрсгөх
  6. Хүн нэг бүрийн үнэ цэнийг ойлгох сэдэл төрүүлэх гэсэн зорилготой юм байна.

Жагсаалд дуу хоолойгоо нэгтгэж хамтрах хүсэлтэй иргэдийг хүрэлцэн ирэхийг БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ уриалжээ.