Б.Пүрэвсүрэн: Хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна

Б.Пүрэвсүрэн: Хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийж байна. 

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Сүүлийн үед галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн үү гэсэн асуулт гарсан. 2018 оноос өмнө буюу сайжруулсан түлш түлэхээс өмнө PM 2.5 тоосонцор 256 микро грамм байсан бол PM 10 нь 279 микро грамм, хүхэр 89 микро грамм байсан. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сартай харьцуулахад PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн. Түр оршин суугч буюу хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна. Түр оршин суудаг 20 мянган өрх байдаг ба сайжруулсан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдсэн. Мөн жил бүр автомашины тоо нэмэгдэж байна.

Өнгөрсөн жилийн хөл хорионы үеэр авто тээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчоогүй үед агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан" гэв.

Харин түүхий нүүрс түлэхийн хориглосон найман зөрчилийг мэргэжлийн хяналтын газраас илрүүлж, 60 гаруй тонн өнжмөл нүүрс хадгалж байсан аж ахуйн нэгжүүдэд 24 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Түүхий нүүрс хэрэглэж байсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь мах, махан бүтээгдэхүүний үйлдэрүүд байсан гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо.  




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө