Хуурамч гар ашиглан ковидын эсрэг вакцин хийлгэх гэсэн хэрэг Италид гарчээ

Хуурамч гар ашиглан ковидын эсрэг вакцин хийлгэх гэсэн хэрэг Италид гарчээ

Итали улсын Биелла хотод 50 гаруй насны эрэгтэй хуурамч гар ашиглан ковидын эсрэг вакцинаас зайлсхийхийг оролджээ.

Тодруулбал, тэрбээр ковидын эсрэг вакцины гэрчилгээ авах зорилготойгоор өөрийн жинхэнэ гараа тойруулан силикон хөгцөөр ороосон байжээ. Албаны хүмүүсийн мэдээллээр тэрхүү эрэгтэй нь хуурамч гартай байсан ч сувилагчийг хуурч чадаагүй, мөн шууд цагдаад залилангийн хэргээр мэдэгдсэн гэжээ. Сувилагчийн хэвлэлд өгсөн мэдээлэлд, “Түүний гарыг барихад резинэн бас хүйтэн байсан төдийгүй хэт хөнгөн байгааг олж мэдсэн” гэсэн байна. Одоогоор тус эрийг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд орон нутгийн хүмүүс энэхүү үйлдлийг ихээхэн шүүмжилж байгаа юм. Мөн түүнийг шалгах явцад эрүүл мэндийн ажилтан байсныг тогтоосон тул ажлаас нь түр түдгэлзүүлжээ.

Эх сурвалж: CNN