БНХАУ-ын хойд хил Манжуур хотод өчигдөр/2021.12.05/-т коронавируст халдварын 42 шинэ тохиолдол батлагджээ. Шинээр илэрсэн халдварын 10 нь Харбинд, хоёр нь баруун өмнөд хэсгийн Юньнан мужид бүртгэгдсэн байна.
Улмаар орон нутгийн дөрвөн албан тушаалтныг вирусийн тархалтыг зогсоож чадаагүй, хариуцлагагүй ажилласан хэмээн шийтгэсэн аж. Шинээр батлагдаж буй халдварын тохиолдлын дийлэнх нь Дельта хувилбар байсан талаар орон нутгийн албаныхан мэдэгджээ. Одоо Манжуур хотод масс шинжилгээг эхлүүлээд байгаа бөгөөд халдварын тархалтыг ойрын хугацаанд хумихын төлөө ажиллаж байна хэмээн “Global Times” мэдээлэв.
Эх сурвалж: Global Times