Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэж явсан шахмал түлш шатжээ

Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэж явсан шахмал түлш шатжээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд баг “Ивээл” дэлгүүрийн баруун талд /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т/ Том оврын ачааны автомашины чингэлэгний доод хэсгээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 23:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 120 км замыг туулан 02:20 цагт очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд 40 тн шахмал түлш тээвэрлэж явсан жолооч М-ын “Норд бенз” загварын ачааны автомашины чингэлэгний доод хэсэгт шахмал түлш шатаж байсныг 01:52 цаг ажиллан унтраасан.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө